1.1. Бизнесийн эрх зүйн ойлголт
1.2. Бизнесийн эрх зүйн систем,
зарчим, эх сурвалж
1.1. БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН ОЙЛГОЛТ
Нийгмийн амьдралын түүхэн
замналыг эргэн ажиглавал хүн материал баялгийг тасралтгүй үйлдвэрлэж
хэрэглэсээр ирсэн байна. Их сэтгэгч К.Маркс “нийгэм хэрэглэхгүй байж болохгүй
учраас үйлдвэрлэхгүй байж болдоггүй” гэж бичсэн нь үйлдвэрлэл, хэрэглээ гэсэн
хоёр үйл явц салшгүй холбоотойн зэрэгцээ тасралтгүй өсөж хөгжиж байдаг зүй
тогтолыг илэрхийлсэн хэрэг юм. Нийгмийн эрэлт, хэрэгцээ хязгааргүй бөгөөд
түүний байнга өсөж нэмэгдэхийг хирээр үйлдвэрлэл ч мөн тэр аясыг даган
өөрчлөгдөн хөгждөг жамтай юм . Өнөөдрийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн
хөгжлийн дүр төрөх, чиг хандлагыг бүхэлд нь авч үзвэл гурван хэсэгт хувааж
болох мэт. Үүнд:
1. Чөлөөт зах зээлийн хөгжлийн
урт удаан бартаат замаар аажим явсаар төрийн удирдлага, зохицуулалттай зах
зээлд шилжиж, орчин үед өндөр хөгжилтэйд тооцогдож буй орон байна.
2. Дээрх замыг сонгон авч, тэдгээр орны
хөгжлийг жишигт хүрэхийн төлөө нийгэм, эдийн засгийн зорилго, зорилтоо
тодорхойлон замнаж яваа Ази, Африк, Латин Америкийн олон орныг нэрлэж болно.
3.Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн
засгийн тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжиж буй социалист системийн
гэгдэж байсан орнууд байна. Монгол орон энэхүү замыг сонгож эдийн засаг, эрх
зүйн шинэчлэлээ хийж байна. ”Бизнес” хэмээх үгийн утга: Үг бүр цаанаа утгыг
агуулсан байдаг. “Бизнес” гэдэг үг аж ахуйг эрхлэх арга ухаан, онол
сэтгэлгээний агуулгыг илэрхийлж буй дэлхий нийтийн түгээмэл нэр томъёо юм.
Бизнес гэдэг нь аж ахуйг үр ашигтай эрхлэх гэсэн утга бүхий Англи гаралтай үг
бөгөөд энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, ашиг, хуримтлал, үйлдвэрлэлийн
удирдлага, зохион байгуулалт г.м олон ухагдахууныг өөртөө багтаасан өргөн
ойлголт болно. Хэрэв бизнес гэдэг нь аж ахуйг эрхлэх ухаан юм бол монгол газар
нутагт өмчийн харилцаа, хөдөлмөрийн хуваарь үүссэн тэр цаг үеэс бизнес хийх ухаан
үүссэн байна. Энэ нь монголчуудын аж ахуйг эрхлэх уламжлалт арга, зан заншил,
шашин шүтлэг, соёл боловсролын гүнд үүсэж жинхэнэ монгол хувилбартай хөгжиж
иржээ. Энэ утгаар нь бизнес гэдэг үгийг аж ахуйг эрхлэх ухаан гэж эх хэлнээ
хөрвүүлж болох боловч нэгэнт дэлхийн олон орон өөрийн эх хэлэнд буулгалгүй шууд
авч хэрэглэсээр өнөөдөр олон улсын чанартай нэр томъёо болсныг харгалзан
орчуулалгүй тэр хэвээр нь хэрэглэх нь зүйд нийцэх болов уу хэмээн үзнэ. Бизнес
эрхлэх явцад олон чиглэл, талтай, тэгсэн атлаа бүхэлд нь авч үзвэл нэг төрлийн
харилцаа үүсэх бөгөөд үүнийг бизнесийн харилцаа гэнэ. Бизнесийн харилцааг
төрийн хууль тогтоомжоор зохицуулахаар бизнесийн эрх зүй гэсэн шинжлэх ухааны
бие даасан ойлголт бий болно. Бизнесийн эрх зүй гэж бизнесийн харилцааг
зохицуулж байгаа эрх зүйн хэм хэмжээний нийлцэр цогц юм. Бизнесийн эрх зүйн
харилцаа гэдэг нь бизнесийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа
нийгмийн тодорхой төрлийн харилцааг хэлнэ. Бизнесийн эрх зүйн харилцаа нь: 1.
бизнес эрхлэгч иргэдийн хороонд 2. бизнесийн байгууллагуудын хороонд 3. бизнес
эрхлэгч иргэн, байгууллагын хороонд 4. бизнесийн байгууллага, иргэн, төрийн
хороонд 5. манай үндэсний бизнес эрхлэгч иргэн байгуулага, гадаад /хилийн чанад
болон манай нутагт орших/-ын байгууллага, иргэдийн хороонд тус тус үүсдэг.
Бизнесийн эрх зүйн харилцааны онцлог шинж нь: v Бизнесийн эрх зүйн харилцаанд
оролцогчид харилцан тэгш эрхийн зарчимд тулгуурлан оролцоно. v Бизнесийн эрх
зүйн харилцааны субьектийн зорилго нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсний эцэст
тодорхой ашиг, орлого олохын төлөө байна. v Бизнесийн эрх зүйн харилцааны
субьекийн үйл ажиллагаа нь байнгын тогтвортой байдаг. v Бизнесийн эрх зүйн
харилцаа өөртөө төрийн хамгаалалтын арга, хэлбэрийг агуулсан байна. Бизнесийн
эрх зүй нь бие даасан болон цогцолбор /комплексный/ эрх зүй биш, иргэний эрх
зүйн нэгэн дэд салбар юм. Иргэний эрх зүй нь зохицуулах нийгмийн харилцааны цар
хүрээ, сэдвийн төрөл, чиглэлээс хамаарч өмчийн, үүргийн, өв залгамжлалын,
бизнесийн г.м дэд салбаруудад хуваагддаг. Бизнесийн харилцаа нь иргэний эрх
зүйн зохицуулах зүйл болох эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус болон зохион
байгуулалтын харилцааы нэг хэсэг болно. Өөрөө хэлбэл бизнесийн эрх зүй нь
бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн
зохицуулалтын арга, хэлбэрийг гүнзгийрүүлэн авч үзэж судлана. Бизнесийн эрх
зүйн зохицуулах зүйл гэж бизнесийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа
нийгмийн тодорхой төрлийн харилцааг хэлнэ. Бизнесийн эрх зүйн зохицуулалтын
арга гэж бизнесийн эрх зүйн харилцаанд оролцогчдод нөлөөлж байгаа хууль зүйн
хэрэгсэл, арга барилын нийлбэр цогцыг хэлнэ. Бизнесийн эрх зүйн харилцаанд
оролцогчид нь харилцан зөвшилцөж хамтын үйл ажиллагаа эрхлэх ба энэ нь
зөвшилцлийн буюу диспозитив аргаар илэрнэ. Харин шударга бус өрсөлдөөнийг хянан
зохицуулах явцад төрөөс албадлага хэрэглэх ба императив буюу захирамжлах аргыг
хэрэглэнэ
1.2.БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН СИСТЕМ, ЗАРЧИМ, ҮҮРЭГ
Бизнесийн эрх зүйн
нь харьцангуй бие даасан, хоорондоо уялдаа, холбоотой эрэмбэ дараалал бүхий,
бүлэг, зүйл хэсгүүдээс бүрдсэн системтэй байна. Энэхүү систем нь сургалт, танин
мэдэхүйн хэрэгцээ шаардлагад зохицсон байх ёстой. Систем нь: 1.Бизнесийн эрх
зүйн ойлголт, зарчим, систем 2. Бизнесийн эрх зүйн харилцаа, түүний онцлог 3. Бизнесийн эрх зүйн харилцааны субьект 4. Аж ахуйг удирдах арга, эрх зүйн
зохицуулалтын хэлбэр 5. Бизнесийн байгууллага, тэдгээрийн төрөл /нөхөрлөл,
хоршоо, компани г.м/ 6. Өрсөлдөөн 7. Аж ахуйн нэгжийн дампуурал 8. Үнэт цаас,
түүний төрөл
Бизнесийн эрх зүйн зарчим.
Бизнесийн эрх зүй нь иргэний эрх зүйн
зарчмыг удирдлага болгохын сацуу өөртөө баримтлах зарчимтай. Тэрхүү зарчим нь:
· Бизнес эрхлэх нь сайн дурын зарчимд үндэслэнэ. Иргэн хэний ч ятгалга
зааваргүйгээр ямар ч төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг аж ахуйн нэгж байгуулах
буюу байгуулахгүйгээр эрхлэх эрхтэй. · Үйлдвэрлэл зах зээлээ чөлөөтэй сонгох
зарчимтай. Энэ нь бизнесмен юу үйлдвэрлэх нь бус, хэнд зориулж юу үйлдвэрлэх нь
чухал гэсэн зах зээлийн эдийн засгийн амьдралаас урган гарч буй зарчим болно. ·
Төлөвлөгөөт зарчим. Бизнесменүүд эрхлэх аж ахуйн хэтийн хөгжлийг урьдчилан
тооцоолж хэлбэржүүлсэн төлөвлөгөөгүйгээр хөтлөх аргагүй юм. · Төрийн хуулийг
хүндэтгэж, түүнийг сахин биелүүлэх зарчимтай. Хууль ёсны зарчим ч гэж нэрлэдэг.
Бизнесменүүд төрийн хуулийг биелүүлэх гэдэг нь нэг талаар зарчим, нөгөө талаар
үүрэг болж байдаг онцлогтой. Бизнесийн хууль тогтоомжууд бүхэлдээ бизнес
эрхлэгчийн үйл ажиллагаа, үзэл бодлын чиглэмж, зөвлөмж болохын хувьд зарчим,
харин заавал биелүүлэх, үл биелүүлбэл хариуцлага оногдуулах хэм хэмжээг
агуулснаараа үүрэг болно гэсэн үг. Бизнесийн эрх зүйн үүрэг. · Бизнесийн эрх
зүй нь нийгмийн харилцааг боловсронгуй болгох үүрэг гүйцэтгэнэ. Бизнесийн
харилцаа нь нийгмийн харилцааны нэгэн хэсэг бөгөөд бизнесийн олон талт
ажиллагааг ардчилал, зах зээлийн нөхцөлд зүй зохиостой зохицуулж чадсанаар улс
орны эдийн засаг, эцийн бүлэгт нийгмийн амьдралыг төгөлдөржүүлэх үүрэгтэй
байна. · Бизнесийн эрх зүй аж ахуйн амьдралд шалгарч гарсан дэвшилтэд арга,
хэлбэр, үзэгдэл юмсыг бататган бэхжүүлэх, болзошгүй сөрөг нөлөө, үр дагавараас
урьдчилан сэргийлэх, хэрэв гарвал түүнийг засаж залруулах үүрэгтэй. ·
Бизнесменүүдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Энэ нь бизнес эрхлээгүй бусад
субьектээс бизнес эрхлэгчийн эрхийг илүүтэйд үзнэ гэсэн хэрэг биш, бизнес хийх
эрх зүйн таатай нөхцөл, орчинг бүрдүүлэх, тэдний эд хөрөнгийн ба эд хөрөнгийн
бус зөрчигдсөн эрхийг хуульд заасан арга, хэлбэрээр хамгаална. Бизнесийн эрх
зүйн эх сурвалж гэж бизнесийн эрх зүйн хэм хэмжээний илрэн гарах гадаад
хэлбэрийг хэлнэ. Бизнесийн эрх зүйн эх сурвалжийг хууль зүйн хүчин чадлаар нь
үндсэн, гол, бусад эх сурвалж гэж ангилна. Үндсэн эх сурвалж нь Монгол Улсын
Үндсэн хууль бөгөөд хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн чөлөөт эдийн засгийн
хэлбэр, төрөөс иргэн, аж ахуй нэгжийн өмчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын
үндсийг хуульчилж өгсөн байдаг. Гол эх сурвалжилд бизнесийн эрх зүйн тухайн
төрлийн харилцааг зохицуулж байгаа хуулиуд хамаарна. Жишээ нь: Хоршооны тухай
хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Гадаадын хөрөнгө
оруулалтын тухай хууль, Үнэт цаасны тухай хууль гэх мэт. Бусад эх сурвалжид
хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс тогтоосон буюу
баталсан эрх зүйн /дүрэм, журам, тушаал, заавар/ актууд хамаарна.
Вот контактный адрес электронной почты г-на Бенджамина, 247officedept@gmail.com. / Или Whatsapp +1 989-394-3740, который помог мне с ссудой в размере 90 000,00 евро для запуска моего бизнеса, и я очень благодарен, мне было действительно трудно здесь, пытаясь найти путь, как мать-одиночка, этого не могло быть со мной легко, но с помощью г-на Бенджамина улыбка на моем лице, когда я наблюдаю, как мой бизнес становится сильнее и расширяется. Я знаю, что вы можете быть удивлены, почему я помещаю здесь такие вещи, но я действительно должен выразить свою благодарность, чтобы все Ищете финансовую помощь, или переживаете трудности в своем бизнесе, или хотите начать бизнес-проект, можете видеть это и иметь надежду выбраться из трудностей ... Спасибо.
ReplyDelete